УЛС ТӨР

Төрийн сүлдийг ШИНЭЧИЛНЭ

Улс төрийн намуудын төлөөлөл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тунхаг бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа өчигдөр /2022.06.09/ болсон. Тухайлбал, тус “тунхаг”-т МАН, АН, ХҮН, ИЗНН, МҮАН монголын олон арван улс төрийн намууд нэгдэж буй юм.

Тус “тунхаг бичиг”-т, олон содон заал орсны нэг нь Төрийн сүлдийг төрт ёс, түүхэн уламжлалд суурилж шинэчлэх гэж тусгажээ.

Монгол улсын төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлэг тэмдэг нь Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ" хэмээн заасан байдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

100% р дэмжицгээе. Хуучин сүлдээ авяа.....

Зочин
Зочин

Ашгүй нэг сөхөрч унасан модон мориноос салах нь ээ

Bidon
Bidon

Ene alnuud argaa barj bnaa haha

Дорж
Дорж

ЭНЭ МУУ СҮЛДНЭЭС БОЛЖ ӨӨДЛӨХГҮЙ БАЙСАН ЮМ АА

Зочин
Зочин

өөрчилж хийж бас л баахан зардал гарна дээ түр азнаач

Зочин
Зочин

Нөгөөдөхийн хужаа мотоциклтэй шоронгийн тэмдэгтэй болох нь дээ

Холбоотой мэдээ

Back to top button