Нийгмийн

МЗХ-ны Ерөнхийлөгч асан О.Гэрэлт-Одыг АТГ биш ЭЦА шалгаж байна

Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч асан О.Гэрэлт-Одыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаад байна.

Өнгөрөгч тавдугаар сарын 31-нд МЗХ-ний Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Цэнд-Аюуш мэдээлэл хийх үеэрээ МЗХ-ны хуучин удирдлагуудыг АТГ-т шалгуулах хүсэлт өгч байгаагаа мэдэгдсэн.

Тодруулбал, О.Гэрэлт-Од, А.Мөнхбат нарыг МЗХ-нд гурван тэрбум 257 сая 902 мянган төгрөгийн өр төлбөр үүсгэсэн хэмээн зарласан билээ.

“Андын гэрэгэ” хэмээн энгэрийн тэмдгийг 200 гаруй сая төгрөгөөр хийлгэж, өр тавьсан. Мөн “Амбага-Овоо” ХХК-тай "16 давхар барилгыг 24 тэрбум төгрөгөөр барина” гэж гэрээ хийгээд, гэрээгээ цуцалсантай холбоотой 2.3 тэрбум төгрөгийн шүүхийн нэхэмжлэл О.Гэрэлт-Од дээр үүссэн аж.

Тэгвэл О.Гэрэлт-Одыг АТГ-аас биш Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхэлсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button