Шинэ цэнгэлдэхийн сураг алдарч, хотын дарга хуучныгаа тордож явна

Үндэсний их баяр наадам болоход 14 хоног л үлджээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажилд хотын дарга гар бие оролцож, тэнд ажиллаж буй бөгөөд энэ долоо хоног дуусахад тохижуулж дуусна хэмээж буй юм.
Тодруулбал, Цэнгэлдэх хүрээлэнд 2014 онд хуучин модон сандлуудыг шинэчилж хүн бүр тусдаа суух боломжтой, хуванцар түшлэгтэй сандлаар сольсон байсан. Тэгвэл тэдгээр хуванцар сандал муудсан учир нийт 10500 сандал шинээр сольж байгаа юм байна.
Түүнчлэн цэнгэлдэхийн гадна эрэгтэй 30, эмэгтэй 30 бие засах газрыг шинээр байрлуулж байгаа аж. Ийнхүү манай улс жил бүр наадмаа хийх гэж аравхан мянган суудалтай цэнгэлдэх хүрээлэнг тордож, төсвийн мөнгө үрсээр сууна. Гаднаа модон шахуу жорлонтой гээд бодчих.
Өдгөөгөөс гурван жилийн өмнө 2019 онд шинэ цэнгэлдэх хүрээлэн барих сураг гарч, магнай тэнийлгэж байсан ч сураг алдарчээ. Тодруулбал, Улаанбаатар хотыг хөгжүүлэх “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд 45 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэнг Нисэхэд барихаар төлөвлөж байгааг дарга нар мэдээлж байв.
Бээжингийн олимпийн цэнгэлдэх хүрээлэнг барьсан Хятадын компани Улаанбаатарт 45 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг барих саналаа ирүүлсэн хэмээж байв. Гэвч одоо сураг ч алга. Хотын дарга хуучин цэнгэлдэхийнхээ сандал, жорлонг сольж явна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ядруу ч болойдоооо хөөрхий
Голсон юм голд орноо гэж энэ дээ хотын даргаааа
МАН БОЛОН ОЮУЭРДЭНЭ СУМЪЯАБАЗАР НАРЫН ГАРААС АЖИЛ ГАРАХГҮЙ ЭЭ . 100 % ЭРХ МЭДЭЛ НЬ БАЙНА. ХИЙХ АРГАА ОЛОХГҮЙ. ЭХЛЭЭД ХЭДЭН ЦААС УНАГААХАА БОДООД УНЦ МУУ БОЛ БОЛЬЧИХДОГ ҮНДСЭН ТЕХНОЛОГИТОЙ НАМ.
Ehneeeseee l saihan tordoood ongolchih estoi bsn ym shdeeeee
ANKHNAAASAAA L INGEH ESTOI BSN YM NIIIGEM HYMRALTAI BAIHAD
ОДоо яая гэхүү дэээ дарга минь байгаа юмандаа сэтгэл хангалуун амьдар
хүү е энэ жил наадмыг хэн найруулж байгаа юм болоо
Эхлээд сайн бодож байж ажлаа хэрэгжүүл Хотын даргаа