Нийгмийн

"Архи уусангүй" гэж бусдыг зодоод, ял сонсчээ

Хаврын чуулганаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль баталсан. Эл хуульд орсон нэг заалт бол архи дарс уухыг албадсанаас болж үүссэн хор уршгийг архи "шахсан" этгээд хүлээнэ гэх утга бүхий заалт ороод буй. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг хүсээгүй байхад архиар шахах нь эцэстээ эрүүгийн гэмт хэрэгтэн болгох хууль эрхзүйн орчин бүрдээд байна.

Тэгвэл "архи уусангүй" гэх шалтгаанаар бусдыг зодсон иргэн шүүхээс торгуулийн ял сонсоод байна.

Тодруулбал, шүүгдэгч  36 настай Н нь 2022 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн тавдугаар хороонд байх иргэн С-н хашаанд иргэн Ч-г “архи уусангүй” гэх шалтгаанаар заамдаж, улмаар хөл рүү өшиглөсний улмаас баруун шагайн үе, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тэгвэл анхан шатны шүүхээс түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Улмаар 600 мянган төгрөгөөр торгох  ял оногдуулжээ.

Б.ЦЭЛМЭГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button