НӨМРӨГ СУМЫН ЗАСАГ ДАРГА: 2019 онд нутгийн зөвлөлийнхний хандиваар барьсан цамхаг

Ойрын хэдэн өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын төвд байрлуулсан Эйффелийн цамхаг олны анхаарлыг татаад байгаа юм. Ингэхдээ “Нөмрөг суманд хоёул болзоно. Би гэхдээ жаахан хоцорно” хэмээн хошигнож буй.
Тэгвэл ямар учиртай цамхаг болох, төсвийн мөнгөөр баригдсан эсэх талаар тус сумын засаг дарга Ч.Шошдараас асууж тодрууллаа. Тэрбээр бидэнд мэдээлэл өгөхдөө “2019 онд нутгийн зөвлөлийн хүмүүсийн хандиваараа барьсан. Парисын Эйффелийн цамхгийг л дуурайлгаж хийгээд авч ирж тавьсан юм билээ.
Нутгийн зөвлөлийнхөн өөрсдийн хувийн хүч хөрөнгөөр хийсэн болохоор хэдэн төгрөгөөр боссон юм гэж асуух эрх надад байхгүй. Манай суманд нэг тойрог байдаг. Тэр хэсэгт л суурилуулсан төдий. Гэхдээ намайг Засаг дарга болохоос өмнө энд байрлуулсан гэсэн үг. Төсвийн мөнгийг үрэн таран хийгээгүй. Тийм шүүмжлэлтэй хандахаар зүйл биш байх” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ яг ямар утга учиртай юм бэ, Ингэж байхааар зүгээр модоо тариад услах төхөөрөмжөөө авб�##� ирээдүйд минь хамаагүй хэрэгтэй байсан юм даа
Hichneen togrogniii sanhuujilt orsn boldoo. Toooos garaagvi ch gsn ene mongooroo olon hund heregtei ym hiisn bol amidraltai bhsan
Ymar uchirtai hog ym be
Хандиваа угаагаад эхэлсэний шинж. Имй хэрэггүй юм барьж мариадл