СПОРТ
Буриадын "Алтаргана" их наадамд Д.Анар үзүүрлэжээ

Буриад зоны урлаг, соёл, спортын "Алтаргана" их наадам Агийн буриадын тойрогт болж байна.
Буриад бөхийн барилдааны +92 кг-ын жинд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Доржийн Анар хоёрдугаар байр эзэлжээ. Тэрбээр ОХУ-ын Буриадын нэрт бөх Цыбик Максаровт маргаантайхан унаж үзүүрлэсэн аж.
Бөхийн барилдаан өчигдөр 60, 70, 80, -92, +92 кг гэсэн таван жингийн ангиллаар болсон юм. Эл их наадам нь долоодугаар сарын 22-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр дуусах юм.
Сонирхуулахад, уг наадам нь анх 1994 онд буриад дууны “Алтаргана” нэртэйгээр Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулагдсан бөгөөд хоёр жил тутам болдог юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бууж өгөөд байвал маргаантайхан унаад унаад байна даа
Ө сайхан л юм. Хил зэргэлдээ. Хөрш улс орны угсаа гарвал нэг ард зон наадам наргиа цэнгэл нь хүртэл ижил байдаг юм байна.
Энэ жилийн Алтаргана наадмыг харж байхад буриадууд хуучин монгол бичгээ нилээн хэргэлсэн байна шүү.