“Тамгагүй төр” хүлээсэн хүмүүсээс шалгаруулж, 100 билет бэлэглэнэ

Өчигдөр буюу наймдугаар сарын 10-ны өдөр NTV телевизээр “Тамгагүй төр” жүжгийн 100 дахь тоглолтыг шууд дамжуулна гэж үзэгчид ойлгоод байлаа. Харин 12:00-19:00 цагийн хоорондох энэ эфирийн цагт “Тамгагүй төр” жүжиг гараагүй бөгөөд жүжиг хэрхэн бүтсэн талаарх нэвтрүүлэг цацагдсан. Улмаар олон нийтийн дунд “Жүжиг гарна гэж бодоод сувгаа солилгүй олон цаг хүлээлээ” гэсэн сэтгэгдлүүд хөвөрч байгаа юм.
Тэгвэл “Hero” энтертайнментын маркетингийн албанаас “Олон нийтэд “Жүжгийг бүрэн эхээр нь үзэх нь” гэсэн хүлээлт үүсчихсэн учраас болсон явдалд бид хүлцэл өчиж байна. Энэ үүднээс “Tamgagui tur” фэйсбүүк хуудсын шууд дамжуулалт буюу лайвыг үзэж байсан хүмүүс дундаас рэндомоор шалгаруулж, жүжгийн 100 билетийг үнэгүй бэлэглэхээр болсон” гэж байр сууриа илэрхийллээ. Жүжиг дахин 15 удаа тоглогдох юм байна.
Шууд дамжуулалтын талаарх NTV телевиз, “Herо” энтертайнментын харилцан байр суурийг энд дарж уншаарай.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
boliildoo.????