Запорожийн АЦС: Шинжээчид эхний үзлэгээ хийлээ

ОУЦЭХА-ийн шинжээчид Запорожийн АЦС-д эхний үзлэгээ хийлээ. ЭУЦЭХА-ийн тэргүүн Рафаэль Гросси эхний үзлэгээр “Станцын байгууламжийн бүрэн бүтэн, халдашгүй байдал нэг бус удаа алдагдсан байдал тогтоогдсон”-ыг сэтгүүлчдэд мэдээллээ.
Украины талын харвасан пуужин станцын чухал биш бүрэлдэхүүн хэсгүүд дээр унаж байсан юм. Шинжээчид Станцад нэвтэрч эхний үзлэгээ хийсний дараа шалгалтыг үргэлжлүүлж хийх хүмүүс нь үлдэж, албаны хүмүүс буцсан бөгөөд Украины хяналтын бүсэд орж ирснийхээ дараа Р.Гросси дээрх мэдээллийг хийсэн юм.

“Манай мэргэжилтнүүд станцад үлдсэн, тэд шалгалтыг үргэлжлүүлж хийх болно” гэж тэрбээр онцолжээ. Гэхдээ хэчнээн мэргэжилтэн үлдсэн, үзлэг шалгалт хэдий хугацаанд үргэлжлэхийг хэлсэнгүй.
Запорожийн АЦС нь Европдоо хамгийн том нь бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-д эзлэгдсэн юм. Украинчууд ОХУ-ыг “Өндөр эрсдэлтэй АЦС-аар халхавч хийж, Украины талд цохилт өгөх бааз болгож ашиглаж байна” гэж буруутгаж буй.
НҮБ, ОУЭХА станцын эргэн тойронд байлдааны ажиллагаа явуулж байгаад түгшиж буй ч станцын үйл ажиллагааг зогсоохыг хүсэхгүй байгаа тул тодорхой радиуст зэвсэггүй бүс тогтоох байр суурьтай байгаа юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
оросын хяналтад байсан дээр тэртэй тэргүй бууж өгнө
Зеленский худлаа залнаа..Оросын хяналтанд байгаа юмыг орсууд буудна гэж ямар юм байх билээ дээ.Сууж байгаа сандлаа дэлбэлэх хэн байх билээ дээ.Алиалагч боломжийн юмаар алиалмаар юм..Үнэн хошин шог
НОГООНОО худал хэлж алиалсаар байгаад нэр хүндээ алдлаа..ХАР тамхиа бага хэрэглэхээр юм даа
hen har tamhichin ymbe