Реппер Gee замын хөдөлгөөн зохицуулав

Өчигдөр Big Gee буюу дуучин Д.Мөнх-Эрдэнэ замын хөдөлгөөний зохицуулалт хийсэн талаараа өөрийн цахим хуудаснаа бичсэн байна. Тэрбээр, иргэний хариуцлагын хүрээнд охиныхоо сургуулийн ойролцоо зохицуулагч хийсэн тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичсэн бол түүнийг зохицуулагч хийж буйг харсан фенүүд нь гэрэл зургийг нь авч, цахим орчинд тараагаад байна.
Эргэн сануулахад, 2013 оноос Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн "Иргэдийг нийтийн эргүүлд гаргах" гэсэн заалтыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын дарга асан Д.Баттулга сургуу¬лийн орчинд үүрэг гүйцэтгэх "School police” эргүүлийн ажиллах журмыг баталсан. Энэхүү журам нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагч¬дыг гэмт хэргээс урьд¬чилан сэргийлэхэд эцэг, эхчүү-дийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорил¬готой бөгөөд журмын хэрэгжилтийг тухайн сургуу¬лийн захиргаа бүрэн хариу¬цаж ажиллах юм. Аав, ээжүүд эргүүлийг хоёр ээлжээр буюу 07.30-13.30, 13.30-19.00 цагт хийж байгаа юм. Харин эргүүлд гарахад ажил олгогч байгууллага нь хагас өдрийн цалинтай чөлөө олгохоор дээрх журамд зохицуулалт хийжээ.
Big Gee-ийн хувьд аравдугаар сарын 13-ны өдөр 14:00 цагаас "Crocus Event Hall ” -д шинэ цомгоо нээхээр тун завгүй ажиллаж байгаа. Гэсэн ч их ажлынхаа хажуугаар иргэний, аавын үүргээ ийн биелүүлсэн тул фенүүд нь түүнийг сайшаан магтаж байна.
Т.САНТ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.