Ядуу буурай улсуудын өрийг тэглэх, хөнгөлөхийг уриалав
Үерийн гамшигт нэрвэгдэж, эдийн засгийн хүнд байдалд орсон Пакистан улс гадаад өрнийхөө тодорхой хэсгийг тэглүүлэх найдлага өвөртлөн НҮБ-ын чуулганд оролцжээ. Ерөнхий сайд Наваз Шариф нь өчигдөр “Блүүмберг” агентлагт энэ талаар ярьсан байна.
“Үер манай улсын газар нутгийн гуравны нэгийг нэрвэж, 1500 хүний амь насыг авч одсон. Эдийн засагт учруулсан хохирлын хэмжээ 30 тэрбум ам.долларт хүрээд байна. ОУВС-тай газрын тос, эрчим хүчний салбарт маш хатуу нөхцөлтэй гэрээ хийлээ. Чуулганы үеэр зарим улсын удирдагчидтай уулзаж, гадаад өрөө Парисын клубын зарчмаар шийдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Яг бодит дэмжлэг авахгүй л бол бид энэ байдлаасаа босож ирэх ямар ч боломжгүй” гэж тэрбээр яриандаа өгүүлжээ.
Ш.Шариф өмнө нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн чуулганд оролцож үг хэлэхдээ чуулганы индрээс баян улсуудад хандаж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт өртөж буй Өмнөд Азийн улс орнуудын өрийг хөнгөлөхийг уриалсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yrihaas tcaashgui hund garuud