СПОРТ

ОХУ-ын волейболын шигшээ багийг “Парис 2024” олимпод оруулахгүй

ОХУ-ын волейболын шигшээ багийг “Парис 2024” олимпод оруулахгүй ОХУ-ын волейболын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг “Парис 2024” олимпын наадамд оролцох эрхгүй болжээ. Эрх олгох тэмцээнүүдэд оруулахгүй учраас ийм нөхцөлд хүрч буйг ОУОХ-ын хорооноос мэдээлсэн байна.

Олимпын наадмын сонгон шалгаруулалтад оролцох боломжтой 24 багийн жагсаалтыг Олон улсын волейболын холбооны чансаанд үндэслэн гаргажээ. Эмэгтэйчүүдийн шалгаруулалт ирэх жилийн есдүгээр сарын 16-24-нд, эрэгтэйчүүдийнх есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 8-ны хооронд болно.

Зохион байгуулагч Францын шигшээ баг эрхээ шууд авч буй тул сонгон шалгаруулалтад оролцохгүй юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button