“Foxconn” ажилчдынхаа урамшууллыг дөрөв дахин нэмнэ

“Apple”-ийн ханган нийлүүлэгч “Foxconn” компани цар тахлын хязгаарлалтаас хойш анх удаа урамшууллаа нэмэгдүүлэхээр болсноо зарлалаа. Ингэхдээ өдөрт 400 юань буюу /54.9 ам.доллар/ ердийнхөөс дөрөв дахин нэмэгдүүлэх гэнэ. ВВС энэ талаар мэдээллээ.
Тус компанийн үйлдвэрт сард 25-аас дээш хоногоор ажилласан ажилтнууд 1500 юань авдаг байсан бол одоо 5000 юань авах юм байна. Бүр тодорхой хэлбэл, арваннэгдүгээр сард боломжит дээд хэмжээгээр ажилласан ажилтнууд гар дээрээ 15000 юань авах боломжтой болжээ.
БНХАУ-ын эрх баригчдын баримталж буй “0 ковид” бодлогоос болж хязгаарлалтад орсон нь “Foxconn”-ы хувьд хүнд сорилт байсан бөгөөд үйл ажиллагаагаа дотоод зохион байгуулалтаар нөхөж, ханган нийлүүлэлтээ тасалдуулалгүй үргэлжлүүлсэн нь өнөөдрийн боломжийг бүрдүүлсэн гэж компанийн гүйцэтгэх удирдлага мэдэгдсэн байна.
“Бидний хүчин чармайлт, тогтвортой байдлыг манай хамтрагчид зохих ёсоор үнэлсэн” гэж мэдэгдэлд онцолжээ. Компани одоогийн байдлаар “Apple”-ийн “iPhone 14” загварын эд анги хийх захиалга дээр ажиллаж байгаа юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.