Гадаад мэдээДЭЛХИЙ
ЮНЕСКО: Мөсөн голууд 80 жилийн дотор бүгд хайлж дуусна

ЮНЕСКО-гийн дэлхийн өвд багтсан мөсөн голууд жилд бүр 58 сая тонноор багасаж байгаа гэсэн судалгааг тус байгууллагаас хийжээ. Энэ нь Франц, Испани улсын жилд хэрэглэдэг нийт усны хэмжээ бөгөөд далайн түвшний нэмэгдлийн шалтгааны 5 хувийг бүрдүүлж байна гэж уг судалгаанд өгүүлсэн байна.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтсан мөсөн голуудын нийт талбай нь 66 000 км2 бөгөөд нь дэлхийн нийт мөнхийн мөсний 10 хувийг эзэлдэг. Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол 80 жилийн дараа дэлхийн бүх мөсөн гол хайлж дуусах гэнэ.
Дэлхийн дулаарлыг 1.5 градуст барьж чадвал харин мөсөн голуудын 2/3-ыг нь хадгалж үлдэх бололцоотой юм байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.