Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхийд ийм хүн 16 л бий: 18 настай "Харь гаригийн хүү" өргөж авсан гэр бүлтэйгээ амьдарч байна

Аблефармокрастомын синдром гэх маш ховор өвчин бий. Дэлхий дээр ийм өвчтэй хүн ердөө 16 л байдаг. Тэдний нэг болох 18 настай Алексей ОХУ-д өргөн авсан гэр бүлийн хамт амьдарч байна. Тэрээр энэ долоо хоногт НТВ телевизийн хөтөлбөрт орсноор улсдаа алдаршжээ.

Надежда Ярихметова 10 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлийн эзэгтэй. 10 хүүхдийнх нь дөрөв нь өөрийнх, үлдсэн зургааг нь өргөж авчээ. Тэдгээр зургаан хүүхдийнх нь нэг нь Алексей юм.

Надежда интернэтээр аялж байхдаа 12 настай Алексейн талаар олж мэджээ. Гадна төрх нь маш этгээд байсан ч тэрээр асрах газарт очиж уулзан, улмаар нөхрийнхөө зөвшөөрлөөр үрчилж авсан аж.

“Тэр бидэнтэй хамт амьдраад 10 сар гаруй л болж байсан байх. Бид гэр бүлээрээ тэнгисийн эрэг дээр очиж амарсан. Тэр үед Алексей анх удаа сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн. Тэгэхэд бид түүнийг бусдын адил боддог, сэтгэдэг, мэдэрдэг гэдгийг мэдэж авч билээ. Алексей бол ердийн л хүүхэд” гэж Надежда Ярихметова ярьж байна.

Хүү гадна төрхөөсөө болоод нийтийн тээврээр зорчих боломжгүй, олон нийтийн газарт анхааралд өртдөг. Гэсэн ч шинэ гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдарч байна. Ийм өвчтэй хүн сонсгол болон мэдрэлийн тогтолцооны асуудалтай байдаг. Дээр хэлсэнчлэн, дэлхий дээр ийм өвчтэй хүн 16 л байдгийн хоёр нь ОХУ-д төрсөн ажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button