Гадаад мэдээДЭЛХИЙ
Аятолла Али Хаменейн хамаатан бүсгүй баривчлагджээ

Ираны цагдаа нар тус улсын лалын шашинтны тэргүүн, оюун санааны удирдагч аятолла Али Хаменейн хамаатан Фариде Морадхани гэгч эмэгтэйг баривчилжээ. Эмэгтэй дэлхий нийтэд Иранаас харилцаа холбоогоо таслахыг уриалсны улмаас ийнхүү баривчлагдсан байна.
Түүнийг энэ сарын 23-ны өдөр, Прокурорын газар очоод байх үед нь баривчилсан талаар төрсөн ах нь олон нийтийн сүлжээнд мэдээлсэн байна. Тэрбээр дүүгийнхээ баривчлагдах шалтгаан болсон уриалга бүхий бичлэгийг яч нийтэлсэн аж.
Бичлэгт Фариде Морадхани эсэргүүцлийн хөдөлгөөн амжилтад хүртэл Тегерантай ямар ч хэлэлцээр, худалдаа хийхгүй байхыг уриалжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.