Гадаад мэдээДЭЛХИЙ

Риши Сунак: Британи 2023 онд Украинд үзүүлэх тусламжаа бууруулахгүй, харин ч нэмнэ

Их Британи улс Украинд үзүүлэх эдийн засгийн болон зэр зэвсгийн тусламжаа ирэх онд бууруулахгүй, харин ч нэмэхийг эрмэлзэх гэнэ. Ерөнхий сайд Риши Сунак нь ингэж мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжиллаа.

“Британи миний удирдлагад байсан цагт бид Украинд үзүүлэх тусламжаа хорогдуулахгүй, хэчнээн хэрэгтэй, төчнөөн хэмжээгээр л нэмэх болно” гэж Риши Сунак цохон тэмдэглэжээ.

“Ройтерс”-ын мэдээлснээр, Ерөнхий сайдын амлаад байгаа тусламж дотор агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем чухал байр эзлэх гэнэ. “Украины ард түмэн, амин чухал ач холбогдолтой дэд бүтцийг ингэж байж л хамгаална. Украиныг хамгаалж байна гэдэг нь бид өөрсдийгөө хамгаалж байна гэсэн үг” гэж Риши Сунак онцолжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хар энэтхэг нөхөр нэлээд дайнч гар уу гүй юу

Холбоотой мэдээ

Back to top button