Нийгэм мэдээ
Нийт 1029 нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ

Өнөөдөр өглөөнөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний 105 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн 977 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ.
Тодруулбал, нэгдүгээр эгнээг чөлөөлж байгаатай холбоотой өглөөний ачааллын үе болох 06:30-09:30 цагуудад дундын 23 зогсоолоос нэмэлтээр 52 тээврийн хэрэгсэл, оройны 17:00-19:30 цагуудад дундын 16 зогсоолоос нэмэлтээр 34 тээврийн хэрэгсэл явуулж эхлэх юм.
Ингэснээр 86 тээврийн хэрэгсэл богино эргэлтэд оролцох бөгөөд нийт 1029 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явахаар нийтийн тээврийн газраас зохицуулжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.