Таамаг: Э.Цэндбаатар тав дахь раундад хүнд цохилтод оруулбал ялна. Эс бөгөөс ялагдана

ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэвжээнд өрсөлдөх шийдвэр гаргаж улмаар ОХУ-ын Аслан Кабисовтой тулалдаж ялалт байгуулсан.
Харин тэр эх орондоо алдарт 600 саяын бооцоот тулаан болох З.Шинэчагтгатай хийсэн тулаанд мөн ялалт байгуулсан билээ. Тэгвэл Э.Цэндбаатар 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр ОХУ-ын алдарт боксчин Ваге Саруханянтай халз тулалдахаар бэлтгэл сургуулилтдаа гарсан байна. Амьдрал нь ч тэр, тэмцээн уралдаан нь ч тэр олны анхааралд байдаг Э.Цэндбаатарын тулааныг сонирхогчид их л догдлон хүлээж байгаа бололтой.
Тиймээс манай eguur.mn Ваге Саруханянтай хийх тулаанд хэн нь ялах талаар таамаг дэвшүүлж байна. Таамаг дэвшүүлэхдээ мягмар нэг цээжний бангаар шийдэлгүй харин хоёр тамирчны ур чадвар сэтгэлзүйн байдал болон тулааны бичлэгүүдийг үзсэн болно. Гэхдээ мэдээж тулааны спорт тухайн өдрийн сэтгэл зүйн байдал, бэлтгэл сургуулилтаас шалтгаалж тэр үеийн тэнгэр мэддэг учир шууд зуун хувь энэ бичвэрээр дүгнэж “бэт” тавихгүй байхыг анхааруулъя.
Сэтгэлзүйн байдлын хувьд Э.Цэндбаатар ялна
Учир нь хамгийн сүүлд мэргэжлийн боксын WBA холбооны Ази тивийн аваргын бүсийн төлөө Аслан Кабисовтой тулалдаж ялсан. Өрсөлдөгч тамирчин нь түүнээс тохой өндөр байсан хэдий ч буулган авсан билээ.
Ийм учир Орос ах нар Э.Цэндбаатарт зориулсан олон бэлэг барихаар зэхэж байгаа биз. Энэ нь ч буцаад тулалдаж буй тамирчиндаа дарамт болж ирэх үе бий. Манай тамирчин хувьд хүн нь гэнэн цайлган хэрсүү биш юм шиг харагддаг болов ч яг рингэн дээр гарахаараа хамаг оюун бодлоо төвлөрүүлж тоглодог нь давуу тал болох байх. Харин түүний өрсөлдөгч тамирчин Ваге Саруханяны хувьд хат сайтай, удаан тогтож тоглодог. Тоглолтын ихэнх цагийг зугтаж өнгөрүүлдэг хэдий ч цохилтууд нь оновчтой, хүнд байдалд орж болохуйц чанга эр санагдав. Харин хоёр тамирчны нуруу тийм ч хол зөрүүгүй бөгөөд Ваге Саруханяны баруун гарын шулуун цохилтоос болгоомжилбол зохилтой.
Түүний хувьд өрсөлдөж тамирчнаа бүх үе дуустал цуцааж ялдаг учир эхний хэдэн минутад л тэсрэлттэй тоглож хүн цохилтод оруулж чадвал Э.Цэндбаатар ялах бүрэн боломжтой. Сануулахад түүний баруун гарын цохилтоос эрс болгоомжлох хэрэгтэй. Мэдээж мэргэжлийн боксын дэлхийн аварга болох, Парисын олимпоос медаль авах Э.Цэндбаатарын замд Аслан Кабисов тороогүй юм чинь Ваге Саруханян замыг нь хаах юу л бол
Ваге Саруханяны хувьд өрсөлдөгч тамирчнаа удаан барьж чадвал эцсийн мөчид ялах боломжтой
WBC International холбооны хөнгөн жингийн аварга асан Оросын Вахе Саруханян тийм ч амархан “боорцог” биш. Өрсөлдөгч тамирчныхаа ая дунг эвтэйхэн тааруулж байгаа эцсийн мөчид ялалт байгуулдаг онцлогтой тамирчин.
Э.Цэндбаатарын тэсрэлтийг, хурдтай давшсан тоглолтуудаас амархан зайлж дөнгөх юм бол эцсийн мөчид хат сайтай, сэтгэл зүй өндөр учир тэр ялах магадлалтай. Гэхдээ боломжийг 60,40-ийн харьцаатай гэж үзвэл түүнд ердөө 40 хувьд нь л үлдэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЦЭНДБААТАРАА БЭЛТГЭЛЭЭ САЙН ХИЙ БИТГИЙ ЭНЭ ТЭНД ХЭЛ АМ ТАТЛААД ЯВААД БАЙ ШИНЭЧАГТАГЫГ ЯГ ЯЛСАН УУ? ХОЁР ГӨЛТГӨРӨӨРӨӨ БӨХИЙН ӨРГӨӨНИЙ ТААЗЫГ ШИРТСЭН ҮҮ? ЭХНИЙ РАУНДАД НААДАХАА НАМ ЦОХИОД УНАГАА ЭРҮҮН ДООРООС НЬ ОЛЬЖ ЦОХИОД ЭЛЭГДЭЭД ХОЙШОО ХОЁР АЛХАМ УХРАНГУУТАА ГЭНЭТ ДОВТЛООД ЗҮҮН ГАРААРАА НЭГ ДОХЬ ДАЛРИНГУУТ НЬ БАРУУН ГАРААРАА ШУЛУУН ЯВУУЛЧИХАД НААДАХ ЧИНЬ НАМ БОСЧ ИРЭХГҮЙ .ЭНЭ ЗААЖ ӨГСӨН БЭЛТГЭЛИЙГ ӨНӨӨДРӨӨС ХИЙ БОЛОХГҮЙ БОЛ БИ ОЧНОО