П.Мөнхтуяа: ХААН банк 13,4 их наядын актив хөрөнгөтэй, нэг хүнд есөн их наяд гаргах боломжгүй

Иргэн Г.Ган-Очир, жүжигчин У.Цогтбаяр нар өчигдөр арав дахь өдрөө үргэлжилж буй жагсаалын эргэн тойронд болж буй үйл явдлын талаар лайв хийсэн.
Тэгэхэд Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар нүүрсний хэргээ нуухаар Г.Ган-Очирын данс руу есөн их наяд төгрөг шилжүүлсэн хэмээн ярьсан. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор ХААН банкны гүйцэтгэх захирал П.Мөнхтуяа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Иргэн Г.Ган-Очирын лайвтай холбоотой мэдээлэл өгөхөд ХААН банк нь Монгол Улсын хууль тогтоомжийг чанад дагаж мөрддөг болохыг албан ёсоор хэлье. Шилжилт хөдөлгөөний дүнг системийн хасах дүнгээр тооцоолж хийсэн. Хасах дүнтэй мөнгө харагдаж байгаа нь дансанд энэ хэмжээний мөнгөн хөрөнгө байгаа гэсэн үг биш. Дансны хөдөлгөөний боломжит оронгоороо хязгаарласан ийм мэдээлэл. Тэгэхээр лайв бичлэгийг харах юмбол олон оронтой тоо нь хасах тэмдэгтэй байгаа. Манай банк харилцагчдын дансны нууцлалыг хадгалдаг. Гүйлгээ огт устдаггүй учир шалгах боломжтой хүмүүс нь ирээд шалгах боломжтой. ХААН банкны актив хөрөнгө 13,4 их наяд төгрөгтэй байна. Нэг харилцагч дээр ийм хэмжээний мөнгө гарах боломжгүй.
-Ямар нөхцөлд хасах дүнтэй мөнгө нь тэгж харагддаг юм бэ?
-Зарлагын гүйлгээг нь хязгаарлах зорилгоор л хийдэг гэсэн үг. Дансанд нь мөнгө оруулахгүй, гаргахгүй хөдөлгөөнгүй болгосон л гэсэн үг.
-Их наядаар гүйлгээ шууд хийх боломжтой юу?
-20 сая төгрөгөөс дээш төгрөгөөр гүйлгээ хийхэд Монгол банкны мэдээллийн төвд бүх гүйлгээ тайлагнадаг. Тооны хувьд бол боломжтой. Мөнгөн дүнгийн хувьд тийм гүйлгээ хийгдээд байдаггүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгээд яагаад хүний данс хязгаарласныг нь банкнаас асуулгүй өнгөрчихөж байна уу ? Өөдөөс нь тийм тайлбар өгч байхад ? Мөн Монголын хамгийн олон хэрэглэгчтэй банк гэхэд 20 саяын гүйлгээ бараг хийгддэггүй гэхээр ядуу ч юм аа. Баячууд нь бүгд гадаадад худ�##�дан авдаг гэсэн үг үү. 20 сая чинь мөнгөтэй хүнд хэдэн юм худ�##�даж авах боломжийн л мөнгө ?
Шилжүүлэх боломжгүй гэсэн мөртлөө боломжит дүнгээр барилт хийсэн гэдгийг юу гэж ойлгох билээ ухаан хайрла та минь ээ
Худлаа хуцаарай гишүүдийн дансыг ш�##�га
Bvgd vnen
Ene hemjeenii mungun dun ter zaluugiin dansand orood garsan bolood hasah garch bga bailguidee. Iim guilgee ihenhdee hunii dans ashiglaj mungu ugaalt hiideg uym bishuu
Боловсролгүй хөдөөнөөс хотод ирж бүгсэн золбингуудад зориулсан мэдээ байна. Яаж бодсон ийм и дүнтэй гүйлгээ байх ёсгүй. Энэ гүжирдлэгийг хатуу арга хэмжээгээр дарах ёстой. АРдчилсан үхээрүүд сонгууль дөхө тусам боловсролгүй, бичиг үсэггүй м�##�нуудын тархийг угааж янз бүрийн мэдээ цацдаг юм л даа. Тэрний нэг нь л байна.