Төрсөн ах дүүс улсын аваргын тэмцээнд түүх бүтээв

Нэг айлын дөрвөн хүү энэ жилийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд тулалдлаа. Энэ нь Монголын боксын түүхэн дэх анхны тохиолдол болсон юм.
Тэд армийн "Алдар" спорт хороонд харьяалагддаг. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Аабатын Гантулга, ОУХМ Жигжидийн Отгонбаяр нарын шавь, Хархүүгийн Энх-Амар, Энхмандах, Билгүүнсайхан, Дөлгөөнсайхан нар юм.
Ах дүү дөрөв улсын аваргад 48, 51, 54, 57 кг гэсэн өөр өөр жинд өрсөлдөж том ах ОУХМ Х.Энх-Амар нь 10 дахь удаагаа Монгол Улсын аваргаар тодорч, хоёр дахь ах ОУХМ Х.Энхмандах нь дотооддоо 5 дахь удаагаа түрүүлэв.
Харин гурав дахь нь спортын мастер Х.Билгүүнсайхан финалд шалгарч мөнгөн медаль хүртжээ. Хамгийн бага дүү Х.Дөлгөөнсайханы хувьд анх удаа улсын аваргын тэмцээнд оролцсон ч медаль хүртэж чадаагүй аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
манай шархадныхан ч аатай шүү.амжилт.