Нийгэм мэдээ

ЦЕГ: Гурван ламхайн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан, мэдээлэх боломжгүй

Гандантэгчинлэн хийдийн ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх асуудал өдгөө ЦЕГ-аас шалгаж буй.

Тэгвэл хохирогч гэх гурван хүүхдийг ШШЕГ-т хандан, шинжилгээнд хамруулжээ. Тэдний шүүх шинжилгээний дүгнэлт гарсан байна. Харин ямар дүгнэлт гарсныг хуулийн дагуу мэдээлэх боломжгүй гэлээ.

Тодруулбал, ЦЕГ-аас "Сүм, хийдэд хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийн гурван хохирогчийн дүгнэлт гарсныг Мөрдөн байцаах алба хүлээж авсан. Харин ямар дүгнэлт гарсан талаарх мэдээллийг ЭХХШТХ-ийн 29.3-ын 5-д заасныг баримтлан Прокуророос зөвшөөрөл ирсэн тохиолдолд мэдээлэх боломжтой.

Мөн нэг хохирогч гэх хүүхдийг Түр хамгаалах байранд өөрийн болон ар гэрийн хүсэлтийн дагуу хүлээн авч, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
с.туул
с.туул

Сүм хийд лам хуврагууд ыг бүгдийг нь хаах хэрэгтэй

Зочин
Зочин

Мэдээлэх боломжгүй гэх нэг сайхан үгтэй энэ мөрдөгч нар. Сайхан халхавч л юм даа. Гэхдээ хүчирхийлэгч этгээдүүдийг хорьсон юм байгаа биздээ. Ийм дампуурсан ёс зүйтэй лам гэж юу байхав дээ. Хүний төрөх үхэх хоёроос бусад бүх зүйл худал хуурмаг гэдэг л энэ дээ.

Холбоотой мэдээ

Back to top button