Нийгэм мэдээ
Улсын дээд шүүх Ш.Батхүүг баасан гарагт хянан хэлэлцэнэ

Улсын дээд шүүх баасан гарагт (2023.06.30) Ш.Батхүү нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхээр товлосон байна.
Тодруулбал,
- Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох 226 хавтас хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батгэрэлийн өмгөөлөгч К.Бауиржан
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Оюунболд, А.Энхгэрэл нарын өмгөөлөгч М.Дэлгэрнасан
- Шүүгдэгч Ш.Батхүү
- Түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Ж.Батзоригт, Б.Баатарсайхан,
- Шүүгдэгч Э.Сүрэн, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Наранцэцэг
- Шүүгдэгч Ч.Ганзориг, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн ийн хянан хэлэлцэх юм байна.
Үүний өмнө Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тэдгээрийг цагаатгаж, шүүгдэгч Ш.Батхүүг Г.Алтан Э.Сүрэн нартай бүлэглэн хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Батхүүгийн эдлэх ялыг 9 жилийн хорих ялаар тогтоож, шүүгдэгч Ч.Ганзоригт холбогдох торгох ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэлэлцэж чадахгүй бөгөөд ял оноохгүй бол шүүх эрх мэдэл үгүй бөгөөд Үндсэн хууль дампуурна. Тогтолцоог өөрчлөх зайлшгүй нөхцөл тулгарсныг илтгэнэ. Цаашилбал Үндсэн хуулиар шүүх эрх мэдлийн байнууллагыг тодорхой зааж, хараат бус байдлын баталгааг буй болгох хэрэгтэй.
10жил энэ хүний хэргийг шийдэж чадахгүй явлаа.арай л дэндүү юм шүүх?монгол улсыг бүхэлд нь хуурч гадны банкаас зээл авчаад татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлчээд яахаараа монголын баян гэж бсан хүнээс улс мөнгөө авч чадахгүй ял ч өгч чадахгүй улсаар тоглоод хуураад бгаа хүнийг дахин дахин хурал зарлаад цаг хожоод байгааг дэндүү доромжилж ханахгүй бгааг юу гэж ойлгох вэ?цаанаа хувааж идсэн олон хүн бгаа болхоор хэрэг нь шийдэхгүй бна гэж ойлгогдож бна.өөр хэргийг яасан хурдан шийдэж ял оноох бол?монголын шүүх тэнцвэртэй шудрага ажилаачээ?