Нийгэм мэдээ

Л.Чинбатын хэргийг дутуу шалгасан гэж үзээд прокуророос буцаалаа

"Гацуурт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Чинбатад холбогдох хэргийг мөрдөн шалгаж дуусаад, прокурорт шилжүүлээд байсан.

Тэгвэл хэрэг бүртгэлтийн ажиллагааг дутуу явуулсан гэж үзээд прокуророос буцаажээ.

Энэ талаар УЕПГ-аас "Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр гарсан “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбаттай холбогдох асуудалд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн гурван зүйл хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Аймгийн Мөрдөн байцаах тасгаас дээрх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2023 оны зургаадугаар сарын 20-ны өдөр Л.Чинбатад Эрүүгийн хуулийн 3-н зүйл хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж тус прокурорын газарт ирүүлсэн.

Прокуророос хэргийг хянаад, хэрэг бүртгэлтийн ажиллагааг дутуу явуулж, нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна гэж үзэж нэмэлт хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг  мөрдөгчид буцаасан" гэж мэдээллээ.

Ташрамд, Л.Чинбатыг гурван зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн прокурорт хүргүүлээд байсан. Үүгээр бол Л.Чинбат нь 1-5 жил хорих, эсвэл жолоодох эрхийг хасах ял авах боломжтой байгаа юм.

Эх сурвалж: УЕПГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мөнгөтэй хүнийг дийлэхгүй шүү . Зүгээр хөөцөлдөж тоголсон болохоос ха ха ха. Улныхаан гэж

Зочин
Зочин

Ийм ёрын хорт могойны хэргиыг мөрдөх мөрдөгч нь буруудаад бгаа юм байхдаа энэ улсын хууль яг сайдтайгаа таарсан юм байхын

Лорд
Лорд

Мөнгөөр тохирох гэж байгаа байлгүй дээ. Ямар мөнгөгүйн зовлон байх биш.

Рулгайч Женко
Рулгайч Женко

Mungutei hun harhaaraa shuuh Prokuror jujiglchih uymaa

Зочин
Зочин

Хүн санаатай алах хэрэг дээр жолоодох эрх хасахгүй

Рулгайч Женко
Рулгайч Женко

Shuuh prokuroroo nerteigeer n Чинбат буруугүй гээд хэлчихлдээ

эгэл
эгэл

чинбаттайгаа цуг адууг нь хулгайлах гэж байгаад газар дээрээ эзэнд нь гардуулсан малын хулгайчдыг , хамсаатан багийн даргатай нь цуг шалга

Баяа
Баяа

3-н зүйл ангиллаар гэсэн чинь ялын хэмжээ нь ямар бага юм бэ

Зочин
Зочин

Маралмаа хүн дайрч мөргөж чирээд зорчих эрх гээд л .айх юм юу ч алга хэдэн алхам л газар явахын нь заана гүйцээ

Холбоотой мэдээ

Back to top button