УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Энхбаяр: Нэр дэвших эрхийг нам нь биш хороо шийдэх юм уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж эхэллээ.


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Чухал хууль. Улстөрийн нам дээр л хамаг зүйл очиж зангидагдана. Улс өөдлөхгүй байгаа, авлига хээл хахуулв бугшсан нь намтай холбогдож яригдана. Надад гурван асуулт байна.

Нэгт, Төслийн 13-т УДШ намын нэрийг олгох юм уу, болно болохгүй гэдгийг нь хэлэх юм уу.

Хоёрт, төслийн 15 дахь санал хураалт, 17.4-т намын гишүүдийн 3/2-оос доошгүй нь санал гаргавал намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно" гэсэн заалт байна. Энэ арай өндөр босго биш үү. Тэгвэл намын дүрэм хэзээ ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Уян хатан бус шинж рүү намыг хуулиар оруулж болох юм уу?

Гуравт, намаас хэн нэр дэвшихийн шийддэг хороо байх юм уу. Тусдаа. Бид ҮХ-д өөрчлөлт оруулаад намын жагсаалтаар 48 хүнийг нэр дэвшүүлэхээр болчихсон шүү дээ. Тэгвэл тэр нам доторх хороо нь шийдэх юм уу. Энэ хорооны гишүүнд УИД-д насаараа өөрсдийгөө нэр дэвшүүлээд суугаад байх юм байна л даа. Жагсаалтаар орж ирэх асуудлыг яагаад ард түмнээс нь бүр хол хөндий болгочхов оо. Намын хамт олон яагаад олонхоороо шийдэж болохгүй юм" хэмээн асуулаа.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Өргөн баригдсан хуульд намын их хурал дөрвөн асуудал шийднэ. Дүрэм, мөрийн хөтөлбөр, намын дарга, төлөөллийн байгууллагаа сонгож батламжлах гэсэн. Тэгэхээр намын их хурал дөрвөн жилд нэг л удаа болно. Намын дарга даргаа өөрчлөх шаардлага үүснэ. Тэгэхээр намын дүрэм өөрчлөхөд 3/2-оос хэтрэхгүй байна гэдэг хязгаарлалт тогтоож өгсөн. Энэ босго өндөр байна гэвэл "олонх" гэж өөрчилж болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль, Улстөрийн намын тухай хуулийг хэлэлцэх үед нэр дэвшилтийг хамт олноороо хэлэлцэх шаардлага бий гэдэг зүйлийг олноороо шийдсэн. Нэр дэвших эрхийг намын төв байгууллага шийднэ" хэмээн хариуллаа.

Ажлын хэсгийн гишүүн, хуульч О.Мөнхсайхан "33 жилийн уламжлалыг харгалзаад УДШ намын бүртгэлтэй холбоотой бүх чиг үүргийг бүрэн гүйцэд өгөх өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл намын нэрийн сан баяжиж явна. Хуулийн этгээдийг бүртгэл УБЕГ-т байгаа. 14.14-т зааснаар сонгуулийн төв байгууллага болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төв байгууллагын саналыг харгалзан бүртгэлтэй холбоотой журмыг УДШ батлах юм. Үүгээрээ нэрний асуудлыг зохицуулна" гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дахин тодруулж асуухдаа "Нэр дэвших эрхийг хэн нэгэн тусгай эрх эдэлсэн есөн хүн шийддэг байж болохгүй. Энэ зарчимд нийцэхгүй. Улстөрийн ажил хүнд таалагддаг юм биш. Дайсантай ч байдаг. Дэвших үү, дэвшихгүй юу гэдгийг хэдхэн хүн шийдэхгүй. Ардчилсан бус зарчим" гэлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хариулахдаа "Б.Энхбаяр гишүүний яриад байгааг янзлах гэж л үүнийг хийж байгаа юм. Би нөгөө талаас нь яриад байна. Намын дарга ч юм уу, цөөхөн хүрээний хүмүүс шийддэг асуудлыг анхан шатнаас эхлээд хороо нь шийдэж, төлөөллийн гүйцэтгэх байгууллагадаа санал болгох эцсийн шийдвэр гаргах юм" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 30, 2023 16:44

Боловсролын зээлийн сангийн хулгайч мөн байна

Холбоотой мэдээ

Back to top button