НИЙГЭМНийгэм мэдээ

П.Сайнзориг: Бөхчүүд хоёр аймаг, хоёр сумын нэр дуудуулдаг болсон

Улсын баяр наадмыг зохион байгуулах салбар хороодоос мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХЗДХЯ-ны ТНБ-ийн дарга П.Сайнзориг хэлэхдээ: "Энэ жилийн хувьд 512 бөх барилдана. Бөхийн амын хувьд цахим проргамм хангамж ашиглана. Бөхчүүд эцэг эхийнхээ аль нэгний л нутаг усыг дуудуулдаг байсан бол сүүлд хоёр аймаг хоёр сумын нэр дуудуулдаг болсон. Мөн ивээн тэтгэгч олон байгуулагынхаа нэрийг дуудуулдаг ийм зүйлүүд байгаа. Заалны барилдаанд бол зөвшөөрнө.

Харин цол дуудахад хязгаартай байлгана. Учир нь төрийн наадам, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа тул тодорхой хэмжээнд цаг барих, хязгаарлах нь зүй гэж үзэж буй.

Мөн нөгөө талаас олон улсаас буюу цагийн зөрүүтэй орноос наадмыг үзэх хүмүүс олон байдаг гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Ингээд зогсохгүй Өвөрмонголоос 60-80 мянган хүн үздэг гэсэн тооцоолол гарсан. Иймд бүх талыг бодолцож үзээд шийдэлд хүрсэн" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Залуу дарга зарим завхарлыг нь засаж янзлах санаатай үзэж л байгаам бна даа ! Амжилт хүсье !

Зочин
Зочин
Reply to  Зочин

Аврага Хангай ховдод төрж , өсөж ховдод бэлтгэл хийж ховдоор овоглосоор байгаад аврага болсон доо. Аав нь ховдод сурч байгаад , холбоос гэр бүл болж тэр чигтээ ховдод үлдэж ховдын буянт суманд одоо болтол амьдарсаар .Гэтэл сүүлийн үед говь алтайнхан булаацалдаж , зарим бөх тайлбарлагч нар говь алтайн гэх болсныг засаж залруулах хэрэгтэй юм шиг.

Зочин
Зочин

Нэг бөх нэг л газар нутагт харъалагдаж байгаа тул нэг нутагаар зарлуулах ёстой. Заримм нь хоёр нутагтан болчихсон яваа нь харамсалтай. Ер бөх хүн төрж өссөн газар нутгаараа л цолоо дууддлах ёстой. Жишээ нь Улаанбаатарт төрчихөөд эцэг эхийнхээ нэрээр өөр аймгийн нэрээр цоллуулах нь огт буруу шүү.

Нийслэл хүү
Нийслэл хүү

Улаанбаатар хотын өмнөөс гарах бөхчин хүн ер нь байна уу... бүгд дүрвээд явчихав уу... уг нь бүгдээрээ энд амьдраад байдаг харагдах юмаа

Зочин
Зочин

Bohiig ergenii vnemlehen deer ymar hayag bain tervvgeeren duudaa hotod amidarch baij ter aimag ter sum gehiin esgvvl ter aimag ter sumandaal amidaraachee

Зочин
Зочин

Тэр олон компанийн нэр дууддагаа л больчих, бусад төрсөн өссөн нь бол хамаагүй байгаа шүү.

Холбоотой мэдээ

Back to top button