Гадаад мэдээДЭЛХИЙ
АНУ-ын тагнуулын газрын дарга Украинд айлчлав
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс саяхан Украинд айлчилж, ерөнхийлөгч Зеленский болон тагнуулын албаны бусад албан тушаалтантай уулзсан байна.
У.Бернс Украиныг Оросын түрэмгийллээс хамгаалахын тулд тагнуулын мэдээлэл хуваалцах АНУ-ын амлалтыг дахин нотолсон.
Түүнчлэн энэ оны эцэс гэхэд Орост эзлэгдсэн газар нутгуудыг буцаан авч, Москватай гал зогсоох хэлэлцээ хийх стратегийг танилцуулсан гэж эх сурвалж мэдээлжээ.
АНУ-ын зүгээс Украинд дахин 500 сая ам.долларын зэвсэг, хангамж хандивлахаа мэдэгдсэн байна.
Харин Украины батлан хамгаалахын албаныхан энэ намар гэхэд газар нутгийнхаа ихэнх хэсгийг эргүүлэн авах төлөвлөгөөгөө АНУ-д танилцуулжээ. Түүнчлэн их буу, пуужингийн системээ Оросын хяналтад байгаа зүүн бүс руу шилжүүлэх зорилготой байгаагаа мэдэгдсэн байна.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.