Хонь нийлэх үеэр найман ишиг авсан гэж эхнэр, нөхөр хоёрт 2-2.6 жилийн ял оноожээ

Хэнтий аймгийн Баян-Адарга суманд 2021 оны намар хоёр айлын хонь, ямаа нийлж, малчид цагдаа дуудан бичлэг хийж, тоолж салгуулсан байна.
Гэвч үүнээс хойш хэсэг хугацааны дараа малаа нийлүүлсэн айл найман ишиг дутсан хэмээн хуулийн байгууллагад хандаж, улмаар эхнэр, нөхөр хоёрт 2-2.6 жилийн ял оноож, цагдан хорьжээ.
Наян настай ээж, ой хоёр сартайгаас 12 нас хүртэлх гурван жаахан хүүхэд хоригдсон иргэдийн ард буй. Өнөөдөр тухайн иргэдийн том хүү болон ээж нь хэвлэлийн хурал хийлээ.
Г.Төрболд: Хөгжлийн банк, нүүрсний хэрэгтэй томчууд зүгээр явж байна, гэтэл аав ээжийг минь...
Хохирогч гэх иргэдийн том хүү Г.Төрболд "Найман ишиг авсан хилс хэргээр ээж минь 2 жил, аав минь 2.6 сарын ял авсан. Ард нь наян настай эмээ, дүү нар маань үлдсэн. 12 настай дүү мал дээрээ ганцаараа байгаа. Би эцэг эхээ хулгай хийсэн бол гомдоллох эрхгүй. Нялх дүү минь юм идээгүй удаж байна. Яагаад иргэний ард нь амьдрал байдгийг боддоггүй юм бэ. Би одоо Хэнтий аймгийн шүүх, цагдаа, прокурорт итгэхгүй байна. Зөндөө явсан, холбогдох хариуцах хүн олдоогүй. Хоёр айлын малыг салгаж байхад манай 61 хонь алга болсон гээд өргөдөл өгсөн ч биднийх байхгүй. Дахиад өгсөн ч байхгүй. Гэтэл айлын найман ишигний нэхэмжлэлээр аав ээжийг минь яллаад хорьчихсон. Хэнтий аймагт үнэн мөнөөр шийдэж чадахгүй бол би шийдэх хүртэл нь явна. Талбай дээр суулт хийнэ. Бид нар учраа олохгүй ямартай ч энд ирлээ. Найман ишиг авсан гэж гүтгээд 2-2.6 жилийн ял өгнө гэж санаанд ч багтахгүй байна. Арай ч ингэнэ гэж бодоогүй. Яаж ч бодсон 8 ишигний төлөө ингэж олон хүнийг хохироож байгаад үнэхээр гомдолтой байна.
Манай улсад сум орон нутагтаа сайхан амьдарья гээд уриалдаг. Гэтэл бодит байдал дээр ийм байна. Манай ээж энэ нутгийнх, тэгэхээр нөхөр нь гадных гээд ингээд гадуурхаад дарамталдаг. Аав минь мал дээр гарсан эхний хоёр жил морь унаж чадахгүй явган явдаг байсан. Тэгэхэд сумын залуус ална хядна, Ононгийн мөсөн доогуур шургуулна гэж дарамталдаг байсан. Хилсээр бас үхрийн хэрэг тохох гэж өмнө нь хорьж байсан. Энэ мэтээр хэлмэгдсэн хүмүүс зөндөө бий гэж ээж эргэлтээр очиход хэлсэн. Хөгжлийэ банк, нүүрсний хэрэг гээд томчууд идэж уугаад зүгээр л явж байхад, ээж аавыг минь найман ишиг авчихсан гэж гүтгээд ялласанд гомдож байна. Үнэн байсан бол бид нар энд ирэхгүй гэдгийг хүмүүс ойлгоосой" гэлээ.
Б.Даариймаа: Ой хоёр сартай зээ минь хоол идэхгүй, хаймар соосог л идэж байна
Харин хилсээр хоригдсон гэх малчин эмэгтэйн ээж Б.Даариймаа "Эмээ нь 80 настай. Улс оронд олон жил нэр төртэй ажилласан. Миний хоёр хүүхдийг буруу шүүж охин, хүргэн хоёрыг нь минь хориод байна. Би хулгай гэж мэдэхгүй хөгшин. Айлын мал нийлж л байдаг. Салгаад авч л байдаг. Хөрш айлын залуус дандаа мотоциклоор хониндоо явдаг. Манай тэр хөдөө байгаа 12 настай хүү явган явдаг. Ямар нэг зорилгоор нийлүүлсэн юм болов уу гэж одоо бодож байна. Тэр үед охин минь 8 сартай жирэмсэн байсэн. Хүргэн хадланд явсан байсан. Тэднийх цагдаа дагуулж ирээд ялгуулсан, ялгаад ав гэж хэлсэн. Тэр үед бичлэг хийж, бүгдийг нь авлаа 5-6 удаа тооллоо гэж хэлсэн. 2021 он шүү дээ. Гэтэл одоо болохоор 8 ишиг дутсан гээд хэрэг гаргаж ирсэн. Энэ ой 2 сартай хүүхэд унд идэхгүй, хаймар соосогноос салахгүй байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, сайд Х.Нямбаатартай эмээ нь уулзмаар байна" гэв.
Эмээ, зээ хүү хоёр төрийн дээд удирдлагууд энэ хэргийг анзаартал төв талбайгаас явахгүй гэлээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар сонин хэрэг вэ. Айлын хонь нийлж л бдаг. Түрүүлж очсон нь ялгаад л дараа нь очсон нь шүүгээд л хэдэн хоногийн дараа ч бсан шүүгээд юм бвал аваад л явчихдаг бсымдаа. Юун цагдаа, юун камeр вэ. Яасан завтай цагдаа нар вэ.
Бодвол хахаж үхмэр хонь ямаатай мөнгөөр бөгсөө арчидаг үхмэл сда нар 8 ишигийн авсан ч юмуу гүү ч юмуу цагдаа нар нь ч гэсэн хэдэн төгрөгөөр тэр 8 ишигний үхмэл сдагаас хэдэн төгрөг авсан юм бол энэ ыол ноотой хэрэг байна цагдаа тэр үхмэл 8 ишигний тархигүй мал эзэн гэж байгаа юмийг сайн шалга
Арайч дээ! Тэр хэрэг шүүсэн шүүгч, хонь ялгасан цагдаа нар бүгдийг нь хорьж шалга!! Учрыг нь тодруулмаар юмаа энэ хүмүүс талбай дээрээс битгий яв бүгд талбай дэр очиж энэ ядарсан хүмүүсийг дэмжинэ үү
Яанаа хэдэн тэрбумын хулгайч нар 2 жилийн ял авдагшдээ
Монголын хууль гайхмаараа шүү.50.мянган төгрөгний боодол өвс хулгайлсан гэж 2 хүнд тус тус нь 2 жилийн ял өгсөн байдаг. Одоо цагдаагийн дэргэд ялгаж авчихаад асуудалгүй гэчихээд 2 жилийн дараа асуудал үүсгэж 2 , - 2.6 жилийн ял өгдөг ХЭНТИЙН ШҮҮХИЙГ яалтай билээ.8 ишигний төлөө ,п 50.000 төгрөгний пресс өвсөнд 2 жил өгдөг шүүхээр шүүгчээр НҮҮРСНИЙ ХЭРГИЙГ ШҮҮЛГЭЕ.Нүүрсний хулгайчууд энэ янзаар гэр бүлээрээ 200 ЖИЛИЙН ЯЛ АВАХ ЁСТОЙ ШҮҮ. Хулгайг өгшүүлэх гэсэнгүй.ЯЛ ЯЛГАВАРТАЙ ӨГЧ БАЙГААД бухимдаж байна .ДАВХАР ЯЛГАВАРТАЙ СТАНДАРТ ХЭРЭГЖИЖ БАЙГААГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА.
хонь ялгахад цагдаа яах гэж оролцов энд бодож төлөвлөж зориуд зохион байгуулсан асуудал үнэртэж байна.8 ишигний хэрэгт унасан хоёртой өрсөлдсөн муудалцсан болж таарч байна. Тэр шүүгч эмэгтэй хүн байж таарах гээд байна Алдар нэр намтар түүхийг ил гаргаж бичих Ер нь энэ шүүхийг тэвчихэд бэрх боллоо Лүндэндорж алуурчин хулгайчийн хар мөр салахгүй юмаа.Энэ тухай Батэрдэнэ аварагад дуулгах хэрэгтэй 1-рт хуульч 2-рт шудрага 3-рт Хэнтийн депутат-гишүүн 4-рт Чуулган завсарлана.өөр шүүгч яваад шийдэхгүй буцаж ирнэ
Энэ сумын шүүгч, прокурор, шалгасан цагдааг нь хянан шалгах хороонд шалгах хэрэгтэй. Хүнийг зөвөөр шүүх ёстой
Хөгжлийн банкнаас хэдэн тэрбумаар идсэн Aлтанхуяг, Буянгийн Жагай, Эрэл Эрдэнэбат, Хассуурийн Ганхуяг нар ял авахгүй байхад жирийн иргэнд 8 ишигний төлөө 2 жил өгдөг йим л авилгач хууль шүүхтэй улс шүү дээ.
Айлын ма нийлж л байдаг салгаад авж л байдаг даа их л том артай хүмүүс юмаа
manai shuuh tsagdàa prokyroriin unuugiin nuur tsarai
Ёс зүй гэдэг юм дээрээсээ эхлэн байхаа больсон одоо нийгэм энэ мэтээр ул утгаа алдаж эмх замбараагүй байдал газар авч байнадаа
Хөөрхөн эмээ хөөрхөн нялх үрийг хараад элэг эмтэрч бна .яачихсан шүүх поркрор байдаг юм болдоо. Ийм хөөрхөн нялх үр тэдэнд заяагаагүй юм байх даа дэндүү хатуу юмаа.