Гадаад мэдээДЭЛХИЙ
Токио: Аадар борооны улмаас хагас сая хүн нүүх зөвлөмж авлаа
Японы баруун өмнөд хэсэгт их хэмжээний аадар бороо олон хоногийн турш үргэлжлэн орж байна. Үүний улмаас гол үерлэж, хөрсний гулгалт үүсэх аюул нүүрлэжээ. Үүний улмаас даваа гарагт хагас орчим сая хүнд нүүх зөвлөмж хүргүүлсэн байна.
Тодруулбал, дээрх өрхүүдийн Фүкүока мужийн Күрүмэ хотод 115 орчим мянган хүн нүүх зөвлөмж авчээ. Тус газарт аюулын дөрөвдүгээр түвшинд хүрсэн хэмээн мэдэгдсэн юм.
Харин Күмамото аралд хүнд нөхцөлд 360 гаруй мянган хүн байгаа бөгөөд тэднийг нүүхийг уриалжээ.
NHK-д мэдээлснээр жил бүрийн зуны улиралд Японы баруун өмнөд хэсэгт хүчтэй аадар бороо ордог байна. Үүний улмаас олон хүний амь нас эрсэддэг билээ.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.