НИЙГЭМ
“Чингис хаан” нисэх буудал руу хоёр давхар цахилгаан автобус явж эхэллээ

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн автобус явж эхэлжээ.
Саяхан сошиал орчинд "нисэх буудлаас хотын төв ирэх автобус хүрэлцээгүй" талаар олон нийт шүүмжилж байсан. Тэгвэл, долоодугаар сарын 3-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэлсэн байна. Өдөрт хоёр автобусаар тус бүр дөрвөн удаа тээвэр хийнэ.
Ингэхдээ,
- Том хүн 10
- Хүүхдэд таван мянган төгрөгөөр үйлчлэх аж. Мөн гадаадын иргэд ч дээрх үнээр зорчино.
Хоёр давхар, цахилгаан хөдөлгүүртэй эдгээр автобусууд Хөшигийн хөндий-120 мянгат-Сүхбаатарын талбай-Улсын Их Дэлгүүр-Баруун дөрвөн зам-Нарны гүүр гэсэн маршрутаар явна.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.