Улс төрийн мэдээ
Танилц: УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлого нэг жилд 1-8 тэрбумаар өсжээ

АТГ-аас 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгүүдийг нэгтгэн гаргасан байна.
Үүнээс УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлого 2021 оноос хойш нэг жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн нь анхаарал татаж байгаа юм.
Тодруулбал, нийт 13 гишүүний хөрөнгө орлого нэмэгджээ. Тэднийг Ц.Мөнх-Оргил, Ц.Цэрэнпунцаг, Д.Бат-Эрдэнэ нар тэргүүлж байна.
- Ц.Мөнх-Оргилынх 8.3 тэрбум төгрөгөөр
- Ц.Цэрэнпунцагийнх 7 тэрбум төгрөгөөр
- Д.Бат-Эрдэнийнх 5.1 тэрбум төгрөгөөр
- Б.Дэлгэрсайханых 3.5 тэрбум төгрөгөөр
- Г.Тэмүүлэнгийнх 2 тэрбум төгрөгөөр
- Э.Батшугар 1.8 тэрбум төгрөгөөр
- Х.Ганхуяг 1.7 тэрбум төгрөгөөр
- Б.Чойжилсүрэн 1.6 тэрбум төгрөгөөр
- Э.Бат-Амгалангийнх 1.3 тэрбум төгрөгөөр
- Д.Цогтбаатарынх 1.2 тэрбум төгрөгөөр
- Ж.Эрдэнэбатынх 1.2 тэрбум төгрөгөөр
- Б.Жавхлангийнх 1.1 тэрбум төгрөгөөр
- Г.Дамдиннямынх 1.1 тэрбум төгрөгөөр өсжээ.
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон "ажнай" тодотголтой Д.Бат-Эрдэнэ гишүүний хөрөнгө орлого өссөн харагдаж байна.
Хөгжлийн банкны хэрэгт холбогдоод, шүүхээс гэм буруугүй гэж үзсэн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын гишүүдийнх мөн өсжээ.
Сангийн сайд Б.Жавхлангийн хөрөнгө мөн өссөн онцлогтой байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Goyiimoo
Төрд ажиллаад байна уу? Хувьдаа ажиллаад байна уу? Тэр бумтан төрөөс төрж байна гэж ойлгох уу?
новшнууд юу хийсэн гэж мөнгө хөрөнгө нь өсөөд байдаг юм вэ ард иргэдийн амьдрал хэцүү байхад сдаануудын орлого нь нэмэгдээд байдаг ямар учиртай юм бэ хаанаас яаж мөнгө угаагаад байнаа шалгаачээ новшнуудыг