Нийгэм мэдээ

Үерийн асуудалд хүч нэмэгдүүлж ажиллахыг УОК-т даалгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Энэ үеэр үерийн гамшгаас шалтгаалж Нийслэлийн онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахаар болоод байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авах, Улсын онцгой комисс хүч нэмэгдүүлэн ажиллах үүргийг Ерөнхий сайд УОК-т өгсөн байна.

Сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас Сэлбэ голын далан сэтэрч, ойролцоох гудамж, талбай усанд автаад байна. Үүнтэй холбгдуулж, Нийслэлийн онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button