Нийгэм мэдээ

Урд шөнө усны түвшин 20 см-ээр нэмэгджээ

Онцгой байдлын байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Үргэлжлэн орж буй борооны улмаас Шарга морьт, Гоодойн ам, Ар согоот буюу Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 хорооны 130 орчим айл өрх үерт автаад байна.

Эдгээр айлуудын ихэнх нь эзэнгүй байжээ. Харин гэртээ байсан 30 өрхийн 100 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж, түр байранд оруулжээ. Санзай, Хандгайтын зуслангаас байшин, гэр усанд автаж байна, ус соруулаад өгөөч, далан шуудуу барьж өгөөч гэх хүсэлтүүд ирсээр байгаа бол Сэлбэ голын нөхцөлд далан босгож амжихгүй нөхцөл байдал хүнд байна.

Сэлбэ голын ай савд байгаа 200 гаруй айл усанд автсныг өнгөрсөн шөнө 700 гаруй алба хаагч, ажилтнууд ажиллаж, эрсдэлтэй хэмээн нэрлэсэн цэгүүдийн нөхцөл байдал дээрджээ.

Мөн Натур төвийн хойд талын сэргээн босгосон далангаар ус ороогүй, далан босгох үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд урд шөнө усны түвшин 15-20 см нэмэгдсэн байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button