ДЭЛХИЙ

Ж.Байден: Украин НАТО-д элсэхэд бэлэн биш

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “CNN” агентлагт ярилцлага өгөхдөө Украиныг НАТО-гийн гишүүн орон болоход бэлэн биш байгаа гэж хэлсэн байна. Тэрбээр ярилцлагадаа НАТО тэднийг элсүүлэхийн тулд тохирсон замыг үүсгэж, түүнийг нь Украин дагах хэрэгтэй гэжээ.

Тус холбоонд шинэ гишүүн элсүүлэхэд бүх гишүүн орон санал нэгдэх хэрэгтэй байдаг. Дайн ид өрнөж байгаа үед НАТО-гийн бүх гишүүдийг Украины асуудал дээр санал нэгтгэхэд хэцүү, ийм учраас ойрын хугацаанд Украиныг элсүүлэх санал хураах нь эртэдсэн явдал болно гэж Байден нэмж хэлсэн байна.

Энэ долоо хоногт НАТО-гийн удирдагчид Литвийн нийслэл Вильнюс хотод дээд хэмжээний уулзалт хийнэ. Тус уулзалтаар Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлэх санал тавих эсэх асуудлыг хэлэлцэх төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button