"Миний азарга зоог нь мөргөснөөс болж хүүхэд ойчих гэхээр нь түлхсэн"

Улсын их баяр наадмын хурдан морины уралдаанд азарга насны морьд өнөөдөр хурдаллаа.
Уралдааны үеэр 504 дугаартай унаач хүү зэрэгцээ морины унаачийг түшиж босгоод, өөрөө ард үлдсэн нь олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байна. Хүү тод манлай уяач Т.Батзоригийн азаргыг унажээ. Сошиал орчинд унаач хүүг түшээгүй, татсан ч гэж бичиж байгаа юм.
Тэгвэл Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, 13 настай унаач хүү Б.Баттөгөлдөр сэтгэгдлээ илэрхийллээ.
Тэрбээр " Миний морь түрүүлж явж байгаад суучихсан. Тэр хүүхдийн азарга гэнэт удаашраад. Миний азарга очиж зоог нь мөргөөд. Хүүхэд ойчих гээд байхаар нь түлхсэн. Өөрөө ард үлдсэндээ харамсахгүй байна.
Би Дорнод аймгаас ирсэн. 13 настай. Долоон жил морь уяж байгаа. 2019 оноос эхлээд уралдсан. Өмнө жил даага унан, гуравт айрагдсан. Энэ жил дөрвөн насны морь унаж байна. Өчигдөр шүдлэн унах байсан ч хасагдсан. Маргааш, нөгөөдөр уралдана.
Айраг, түрүү авах л хамгийн гоё. 2021 оны Улсын наадам санаанаас гардаггүй. Миний морь гарахдаа ард үлдэж, хөл нь доголсон байсан ч явсаар байгаад дөрөвт айрагдсан" гэлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чааваас да. "азарга насны морьд" гэж юугаа бичээд байгаа юм бэ! Монголоороо байлдаа
УНААЧ ХҮҮХДЭЭР ХУДЛАА ЯРИУЛЖ ОЛОН НИЙТЭД ЦАЦАХ НЬ ЯМАР ҮНЭ ХАНШТАЙ ЮМ БОЛ ! ЯАЛТЧГҮЙ НЭГ УЯАНЫ ХОЁР ХҮҮХДИЙН НЭГТЭЙ НЬ ҮСЭРЧ НААЛДАЖ ҮЗЭЖ ТАРСАН Л АСУУДАЛ ! ХУРДНЫ МОРЬ УНАЖ ӨССӨН ХҮН БҮР МЭДНЭ
Нялх хүүхэд зүгээр байлгадаггүй ямар тэнэгүүд вэ одоо болцгоочээ
Ymar hogiin niigem boloo ve? Ymarch zuiliig bainga sorog bolgoj baidag. Huuhed ymarch bsan garaa sungaj tuslaj bhad
Oliggui p###a nar ix comment bichix yum daa
Булхайгаа нууж худал ярьж болохгүй шүү ийм багаасаа араас нь татаж унагах шахлаа шүү буцаагаад түлхсэн нь баатарлаг үйл болж сэвэгдэж энэ хүү аврагдлаа бичлэг сайн хар би морь унаж өссөн морь бүдрээгүй байхад ургаш тэмүүлж яваа морь хүүхэд хоёр хойшоо унах шахдаг юм бэ