Хол газар явахаар одогсод зүүн зүг мөрөө гаргавал зохилтой
2023.07.12 / Лхагва гараг
Билгийн тооллын 25
ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН
ГУРВАН ХӨХ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР
Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
Наран ургах, шингэх: 05.05-20.52
Суудал: Огторгуй
Аргын тооллын 7 сарын 12, Буд гараг. Билгийн тооллын 25, Гоё хүүхэн одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 5 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.