Үндэсний шагайн харвааны манлай багууд өнөөдөр тодорно

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээн Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна.
Одоогоор шагайн харвааны насанд хүрэгчдийн хоёрдугаар тойргийн тоглолт, ахмад болон өсвөр насны шөвгийн дөрвөн тамирчид тоглож байгаа юм. Өнөөдөр буюу долоодугаар сарын 12-ны өдөр Үндэсний шагайн харвааны тэмцээний манлай багууд тодрох ажээ.
Зохион байгуулагчдийн зүгээс Ерөнхийлөгчийн цол олгодог болсноос хойш улсын наадамд оролцох шагайн харваачдын тоо нэмэгдэж, жил ирэх тусам хүрээгээ тэлж байгааг онцлон хэлсэн.
Тодруулбал, Энэ жилийн наадамд нийт 600 гаруй харваач оролцож байгаа бөгөөд чансаагаар буюу онооны дарааллаар харваачид жагсаж, эрэмбэлэгдсэн харваачид оролцож байгаа аж.
О.ОНОН

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.