НИЙГЭМ

Өмнөговь аймгийн баг Үндэсний шагайн харваанд аваргаллаа

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн  Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Үндэсний шагайн харвааны тэмцээн Төв цэнгэлдэх хүрээлэнд гурван насны ангилалтайгаар болж өндөрлөлөө.

Тодруулбал, насанд хүрэгчийн төрөлд Өмнөговь аймаг түрүүлсэн бол Дундговь аймгийн баг удааллаа. Харин гутгаар байрт Архангай аймгйин баг тамирчид орсон юм.

Тэгвэл ахмад насны төрөлд Дунговь аймаг түрүүлсэн бол өсвөр насны ангилалд Дорноговь аймгийн баг тамирчид тэргүүллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний шагайн харвааны төрөлд байр эзэлсэн баг тамирчдад гарын бэлэг гардуулсан юм.

Шагайн харвааны тэмцээний үеэр,

  • Гавшгай мэргэн харваач нэг
  • Улсын мэргэн харваач хоёр тодорлоо.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайн сайхан, ер нь шагай, сур, олон төрлөөр олныг хамрах болтугай. бүгдэд баяр хүргэе

Зочин
Зочин

Эрийн 3 наадам гэж л сонссон доо, шагайн харваа туслаа явах ёстой байхөө

Холбоотой мэдээ

Back to top button