Ропын папын айлчлал: Төрийн гурван өндөрлөгтэй уулзана

Ромын пап Франциск ирэх есдүгээр сард Монгол Улсад айлчилна. Тэгвэл айлчлалын хөтөлбөрийг Catholic News Agency-д мэдээлсэн байна.
Пап Францискийн айлчлалын уриа нь "Hoping Together" буюу "Хамтын итгэл" гэнэ.

“Итгэл найдвар гэдэг зөвхөн загалмайн шашнаар хязгаарлагддаггүй. Хамтдаа гэсэн үг нь Ватикан, Монголын хамтын ажиллагааны чухлыг онцолж байгаа юм" гэж Ватиканы хэвлэлийн албанаас тайлбарлажээ.
Наймдугаар сарын 31-ний орой пап Ром хотоос нисэж, есдүгээр сарын 1-ний өглөө Улаанбаатар хотод газардах хуваарьтай байгаа аж. Харин маргааш нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг Сүхбаатарын талбайд угтан авна гэжээ.
Энэ өдөр Ромын пап УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай ч уулзах юм байна. Дараа нь шашны болон олон улсын дипломат төлөөлөгчидтэй уулзах болон урлаг соёлын арга хэмжээнүүд төлөвлөгдсөн нь анхаарал татлаа.
Түүний айлчлал есдүгээр сарын 4-ний даваа гарагт дуусна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар асуудал хөндөж бгаа нь их сонин бна
Эв нэгдэл, энх тайвны асуудлыг л хөндөж таараа даа ! Анхны элчээ илгээснээс хойш 800 -гаад жилийн дараа өөрөө ирж байнаа !
Эв нэгдэл, энх тайвны асуудлыг л хөндөж таараа даа !
Жуулчин их ирж магадгүй