Сонгомол дунд нас: З.Мэндсайхан, Ж.Эрдэнэбатын морьд уралдаж байна

Хүй долоон худагт өнөөдөр Уяачдын наадамд зориулсан сонгомол насны хурдан хүлгүүд уралдаж байна.
Сонгомол дээд насны морьд өнөө өглөө уралдаж, Төв аймгийн уяач Д.Ганзоригийн Буган халтар түрүүлсэн.
Тэгвэл сонгомол дунд насны ангилалд 98 хурдан хүлэг бүртгүүлч, гарааны зурхай руу хөдөлжээ.
Бүртгэлээс харвал, Ховд аймгийн Мянгад сумын уугуул МУ-ын
Манлай уяач Загджавын Мэндсайханы халтараас эхлээд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Жаргалтулгын Эрдэнэбатын хамар цагаан хээр, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын яач Сүхбаатарын Дэмчигийн цавьдар, Архангай аймгийн Ихтамир сумын уяач Жаргалсайханы Уясахын хээр, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уяач Батсайханы толин зээрд, Төв аймгийн Баянцогт сумын уяач Нүрдэвийн Мөнхбаярын халтар, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул МУ-ын Алдарт уяач Гантөмөрийн Чинзоригийн хээр, Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Аймгийн алдарт уяач Давааноровын Ганбаатарын хонгор зэрэг улс, бүсийн түрүү айргийн эзэн, цуутай хурдан хүлгүүд бүртгүүлжээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хужаагийн эрлийз үү