Нийгэм мэдээ

Маргааш Онги, Орхон голын түвшин 30-60 см нэмэгдэх төлөвтэй

Маргааш буюу долдугаар сарын 14-ний өдөр Онги гол, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум орчмоор, Хархорин, Орхон гол орчмоор, Чулуут гол, Өндөр-Улаан сум орчмоор мөн Урдтамир, Хойдтамир зэрэг голуудын усны түвшин 30-60 см нэмэгдэх төлөвтэй байна.

Өнөө маргаашдаа нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай бороо орох тул тухайн хугацаанд орсон борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин улам нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар үер буух нөхцөл бүрдэх тул дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, аж ахуйн нэгж, байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button