ДЭЛХИЙ

“Youtube”-ийн “хаан” Феликс Кьеллберг анхны хүүхдээ өлгийджээ

Youtube-ийн "хаан" гэгддэг Феликс Кьеллберг эхнэр Марзиа Кьеллбергтэй хамт анхны хүүхдээ өлгийдөн авсан байна. Хэдийгээр хамгийн их дагагчай Youtube суваг байхаа больсон ч интернет хэрэглэдэг олон хүн түүнийг тус платформын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг гэж хүлээн зөвшөөрдөг билээ.

Феликс болон Марзиа хоёр өөрсдийн Инстаграмм хуудас дээрээ “2023.07.11, Манай гэр бүлд тавтай морил, Бьорн” гэсэн тайлбартай хүүхдийнхээ зургийг байршуулсан байна. Тэрбээр хамгийн анх “PewDie” нэртэй ютүб сувгаа 2006 онд нээж бичлэг оруулж эхэлжээ. Гэвч Феликс тус аккаунтынхаа нууц үгийг мартсан тул “PewDiePie” нэртэй шинэ суваг нээж тэндээ хамгийн анхны бичлэгээ 2010 онд “Minecraft Multiplayer Fun” нэртэй байршуулсан байна. Үүний дараа маш хурдтай нэр хүндэд хүрч арван жилийн дараа буюу 2020 оны аравдугаар сард бүх бичлэг нь нийтдээ 10 тэрбум хандалт авсан анхны ютүб суваг болсон юм. Мөн тэрбээр хамгийн удаан хугацаанд ютүбийн хамгийн их захиалагчтай суваг байсан гэх рекордыг эзэмшдэг билээ.

Эх сурвалж: People

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button