Нийгэм мэдээ

Төмөр замын далан үерт өртсөнөөс галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлажээ

Говьсүмбэр аймгийн нутгаар сүүлийн 4 өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас тус аймгийн Баянтал сумын 2-р багийн нутаг Агуйт -Наран-Элгэн хоорондын 559-р км-ийн 5-р зуут, 569-р км-ийн 1-р зуутад байрлах төмөр замын далан үерийн усанд угаагдсан тул 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутаас тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байна.

Үүссэн нөхцөл байдлын улмаас 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн 276-р галт тэрэг, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн зорчигчийн 286-р галт тэрэг, Айраг-Бор-Өндөр чиглэлийн зорчигчийн 610-р галт тэрэгний аяллыг тус тус цуцалж, тасалбарын үнийг 100 хувь буцаан олгож байна.

Үерийн улмаас угаагдсан замыг сэргээн засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээх ажлыг УБТЗ-ын зүгээс шуурхай зохион байгуулж байна гэж “УБТЗ” ХНН-ээс мэдэгджээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button