НПГ: Т.Бадамжунайн хэргийг шүүхэд шилжүүлээгүй

"Шувуу" ажиллагааны хүрээнд Филиппин улсаас авчирсан Т.Бадамжунайн хэргийг НПГ хянаж дуусаагүй, шүүхэд шилжүүлээгүй байна.
Энэ талаар Нийслэлийн ерөнхий прокурортой холбогдож албан тодруулга авахад баталгаажууллаа.
Т.Бадамжунайд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад НПГ-т хүргүүлсэн. Харин НПГ хэргийг хянаж байгаа бөгөөд шүүхэд шилжүүлээгүй байна.
Долдугаар сарын 5-ний өдөр түүнийг цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгасан юм.
НПГ-аас Т.Бадамжунайг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад байгаа билээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Миеэгээ илчилтэл нь суулгах нь дээ ! Хуучин хотын фракцийхан нь кармаагаа хоосортол хахуульдаад, ойм соо цоортол гүйгээд, духаа цоортол мөргөөд гүйжаага ам гэнэлээ ! Гэтэл хууль шүүхийхэн хахуулий нь чамла ад, нүүрсчдийн өгч байгаагийн дэргэд юу ч биш бна гэцгээж бна гэжаагаамаа !
Аймаар шүү,сая наадам урт амрлтын үеэр мэ-гийхэн, нүүрснийхэн тус тусдаа хуулийхантай урлдаад л, хур лдаад л, хуйлраад л, хуурнин шуугиад л байсан гэх шив дээ !