Хүүхдүүд жилд шүдээ 180-270 мянган төгрөгөөр эмчлүүлэх боломжтой боллоо
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, батлуулсан.
Тогтоол, журмуудад орсон өөрчлөлтүүдийг цувралаар танилцуулж байгаа.
Онцолбол, хүүхдийн шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж алслагдсан сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх боломжийг бүрдүүллээ.
Урьдчилан сэргийлэх үзлэгийн дүнгээр хүүхдийн шүдний өвчлөл их байгаа тул лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад 1 шүдний эмчилгээг 60,000 төгрөгөөр, жилдээ 3 шүд, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 90,000 төгрөгөөр жилдээ 3 шүд эмчлүүлэх зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр боллоо.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ихэнх эмнэлэг нь даатгалд хамруулдаггүй. Улсын тодотголтой эмнэлгийн очер нь дийлдэхгүй, бараг л үзүүлж чаддаггүй. Хүүхдийн шүдний гажиг заслын аппаратын төлбөрийг даатгалаас бас хөнгөлж баймаар байна. Хэтэрхий үнэтэй. Үнэндээ үнийг нь дийлэхгүй, хүүхдийнхээ шүдний гажгийг засуулж чадахгүй явна.
Hudlaa sh dee ulsin emneleg tsag oldohgvi za tsag awsan bagaj muu huwin emneleg yw gedeg
Hudlaa
Yag haanguur vzej ynzlaj bga ve
Ёстой худлаа л юм бналээ