ДЭЛХИЙ

Итали улс: Үерт өртсөн өрхүүдийн ус, цахилгааны төлбөр, нийгмийн даатгалыг төлнө

Наадмаас өмнө Улаанбаатар хотод гурван хоног бороо орсны улмаас Сэлбэ, Дунд гол үерлэж ай савд нь байсан орон сууцуудын гараж, подваль усанд автсан. Энэ үерийн улмаас аж ахуйн нэгжүүд, хувь хүнд үүссэн хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэсэн асуудал яригдаж байгаа. Тэгвэл саяхан үерт автсан нэгэн улс хохирлын асуудлыг хэрхэн шийдсэнийг харцгаая.

Өнгөрсөн тавдугаар сард Италид их хэмжээний бороо орсны улмаас тус улсын баруун хойд бүсэд байрладаг 20 гаруй гол үерлэсэн. Учир нь гэвэл зургаан сарын турш орвол зохих хур тунадасны хэмжээ хоёр өдөр нэг шөнийн дотор орсон байна. Үерийн улмаас 13 хүн нас барж 13,000 хүнийг оршин суугаа газраас нь нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгарсан юм.

Ийм учраас тавдугаар сарын 24-ны өдөр Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони тус улсын хойд бүсэд оршдог Эмилиа-Романья мужийн үерт нэрвэгдсэн нутаг дэвсгэрт туслах зорилгоор 2.2 тэрбум ам.долларын төсөв бүхий гамшгийн тусламжийн багцыг баталсан байна. Энэхүү багцад онцгой байдлын үед гаргасан зардал, үерт өртсөн айл өрх болон аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл, тог цахилгаан усны мөнгийг төлөх гэх мэт зүйлс багтжээ. 

Мөн үерийн улмаас ажилгүй эсвэл бизнесээ үргэлжлүүлэх боломжгүй болсон иргэдэд зориулж 650сая ам.долларын мөнгөн тусламж зориулжээ. Нэмэлтээр тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг үерийн улмаас экспорт нь алдагдсан компаниудад зориулж 785 сая ам.долларын багц баталжээ. Эмилиа-Романьямужид буй түүхийн өв соёлын эд зүйлсийг хамгаалахын тулд Итали дахь бүх музейн үнийг нэг еврогоор нэмж босгосон санхүүжилтийг ашиглах шийдвэр гаргасан юм.

Эх сурвалж: AP News, Reuters

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button