Нийгэм мэдээ

Эмээлтэд байршилтай "Үүлэнгөү" ХХК-ийн 15 тонн үхрийн махыг устгалаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3. дахь, 3 дугаар хэсгийн 3.1, 5 дугаар хэсгийн 5.1, 5.2, 5.3 дах заалтад заасны дагуу “Үүлэнгөү” ХХК-ийн 2302000157 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, үйлдвэрлэлд хэрэглэж байсан махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан.

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгээр рН өндөр, гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч болон хөгц, мөөгөнцөр илэрсэн, үхсэн малын мах буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй бүтээгдэхүүн гэдэг нь тогтоогдсон. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/Ш32023/5653 дугаартай захирамжаар “Үүлэнгөү” ХХК-нд битүүмжилсэн үхрийн мах 11.886 тонн, шулж чанахад бэлтгэж усанд сойсон байсан 3.46 тонн, нийт 15.346 тонн махыг устгуулах шийдвэр гаргасан. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Байгаль орчны газрын холбогдох улсын (ахлах) байцаагчид, Хот тохижилтын газар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хамтран Хог хаягдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэгт 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нийт 165 сая төгрөгийн үнэ бүхий шаардлага хангахгүй 15.3 тонн үхрийн махыг устгах ажлыг зохион байгуулж ажиллалаа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 21, 2023 15:43

Уулэн геу-гийн ард Баттулга байгаа, энэ ч худлаа мэдээлэл, хамаг емхий махаар нь сая наадмын хуушуу р хийгээд дууссан бна, тэгээд устгасан гэж худлаа акт бичсэн хэрэг л дээ ! Энэ Женко нээрээ а лнаа, а лна !

Зочин
Зочин
7 сар 21, 2023 18:48

ХАЙРАН МАХ КОТЛЕТ ХИЙГЭЭД ЖИНХЭНЭ ТОП УЛС ТӨРЧИДДӨӨ 76 ЛАЛАРТ ИДҮҮЛЭХ БАЙСАН ЮМ МИНИЙ САЙХАН УДИРДАГЧИД ӨЛСӨЖ БАЙГААШТ

Зочин
Зочин
7 сар 21, 2023 20:02

Үхсэн м�##�ын махыг хэнээс авсныг нь зарла. Хятадууд үхсэн м�##�ын мах гэж мэдэхгүй байж магадгүй. М�##�чид үхсэн, өтсөн, өвчилсөн, өмхийрсөн, хөгцөрсөн махаа м�##�чид өгдөг. Монгол ченжүүдэд гологдсон хаях махыг Хятадуудад хямдхан шахдаг

Зочин
Зочин
7 сар 22, 2023 17:23

Махыг нь шулж сая хуушуур хийж зарсан шүү дээ.одоо ясыг нь болж байгаан тэр.уг нь чанаж шөл гаргах гэж байт�##� ийм болчихлоо.

монгол улсын иргэн
монгол улсын иргэн
7 сар 24, 2023 00:23

УСТГАХААС ӨӨР АЖИЛ ХИЙЖ ЧАДДАГ ЮМУУ ЭНЭ ТӨР ЗАСАГ. БИД БҮХНИЙГ СӨНӨӨНӨ, БИД БҮХНИЙГ УСТГАГА ГЭСЭН УРИАТАЙ ЮМ ШИГ Л АЖИЛЛАХ ЮМАА. УСТНАЖ БАЙХААР ЯДАХДАА ЦАГДААГЫН СУРГУУЛЬТАЙ НОХОЙД ӨГЧ БОЛДОГГҮЫ ЮМ БАЙХ ДАА. НЭГ НЭГНЭЭ Л ДАРАМТАЛЖ, ХАРЛУУЛЖ БАЙВАЛ САНАА НЬ АМАРДАГ ЮМ БАЙХ ДАА, МОНГОЛЧУУД АА ГЭЖ

Холбоотой мэдээ

Back to top button