Нийгэм мэдээ
Үерт автсан Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг гүйцэтгэгч компаниар хохирлоо төлүүлнэ

Өчигдөр /2023.07.23/-ийн борооноор Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын В1 давхарт үерийн ус ханаар нэвчиж мөн шугамын хоолойгоор ус орсон байна.
Эмнэлгийнн ажилтнууд усыг шавхаж, хэвийн байдалд оруулсан байна.
Уг өргөтгөлийг "Хөх бүрдний эх" ХХК барихдаа зургийн дагуу хийсэн таазгүй, хүзүүвчгүй байдлаар барьсан байна. Улмаар "Хөх бүрдний эх" ХХК 1.4 тэрбум төгрөг төсөвт суулгаж хүзүүвч, таазаа хийлгүүлж 2022 онд дуусгасан боловч нэг борооноор хананаасаа ус гоожиж усанд автлаа.
Тиймээс тус эмнэлгийн дарга Ч.Өнөрсайхан тухайн компаниар хохирлоо барагдуулах болно гэж мэдэгдлээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яг зөв Өдөржин үeрийн устай ноцолдсон ажиллагсад нь ч нөхөн төлбөр шаардах эрхтэй
Улсын комисс яагаад хүлээж авсан бэ тэр асуудал байна даа