Монголоос төрсөн 10 дахь озэки С.Бямбасүрэн гэж хэн бэ

Асашёрюү Д.Дагвадоржийн ах Д. Сугаррагчаагийн дунд хүү Хошёорюү С. Бямбасүрэн Японы мэргэжлийн сумогийн Дээд зиндааны долоодугаар сарын барилдаанд 12 даваа, 3 унаатайгаар Эзэн хааны цомыг анх удаа гардаж, ОЗЭКИ цолны болзол хангаад байна.
Улмаар нэмэлт барилдаанд маэгашира Хокүтофүжиг давснаар дээд зиндаанд түрүүлсэн Монголын 10 дахь сумоч болсон юм.
Хошёорюү С.Бямбасүрэн гэж хэн бэ?
С.Бямбасүрэн нь 1999 оны 5-р сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Өдгөө 24 настай юм.
Тэрээр бага байхаасаа чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан бөгөөд японы Кашива ахлах сургуульд чөлөөт бөхийн ангид суралцаж улмаар сумогоор явах эхлэлээ тавьсан.
Хошёорюү С. Бямбасүрэн нь 185 см өндөр, 141 кг жинтэй. Анхлан 2017 оны 11-р сарын 1-ний өдөр Японы мэргэжлийн сумогийн шалгаруулалтад орж удалгүй тэнцсэн гэх хариу аван Тацүнами дэвжээд харьяалагдах болсон.
Түүний үе дамжсан бөх удамтай, Асашёорюү Д.Дагвадоржийн ах Д.Сугаррагчаагийн дунд хүү, манлай заан Д.Долгорсүрэнгийн ач гэдгээр нь бид мэднэ.
Тэрээр анх барилдаж эхэлж байхдаа хоёр өдөр дараалан Озэки цолтныг давсан түүхтэй.
Түүнийг хоёр дахь Асашёорюү Д.Дагвадорж гэлцэж Д.Дагвадоржийн харц, зан характер харагдаж байна гэж шуугиулсан удаатай. Сүүлийн гурван башёд арслан озэки цолны болзол 33 даваагаа давуулан гүйцэтгэжээ.
Энэ тухай өөрөө ч “Асашёорюү Д.Дагвадорж ахыг уурлуулахгүйн тул сайн барилдмаар байна” гэж хэлсэн юм.
Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын кюүшү башёгийн барилдаанд Хошёорюү С.Бямбасүрэн даваагаа ахиулан найм давж, ес дэх өдөр качикоши хийсэн бөгөөд 2022 оны бүх башёд качикоши хийсэн амжилтыг гаргасан билээ.
Ийнхүү тэрээр долоодугаар сарын барилдаанд 12 даваа, 3 унаатайгаар Эзэн хааны цомыг анх удаа гардаж, ОЗЭКИ цолны болзлоо хангасан.
Б.ХУЛАН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Purevbadam egchdee bayar hurgey
Ээж Нараад нь баяр хүргэе
долоох нь ээ