Нийгэм мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг Сангийн яам баасан гарагаас шилжүүлж эхэлнэ

НӨАТ-ын хоёрдугаар улирлын уцаан олголтыг энэ сарын 28 буюу баасан гарагаас эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхлэхээр болжээ.

Буцаан олголтын нэгтгэл эхлээд Татварын ерөнхий газарт очдог. Улмаар сарын эхний 10 хоногт багтаад Сангийн яам руу шилжүүлдэг байна. Харин Сангийн яам ажлын 20 хоногт буюу тухайн сардаа багтаан иргэдийн данс руу шилжүүлдэг журамтай.

Тэгвэл хоёрдугаар улирлын буцаан олголтын нэгтгэсэн мэдээлэл одоо Сангийн яаманд очсон бөгөөд энэ баасан гарагаас эхлэн иргэдийн данс руу шилжүүлэхээр болжээ.

Нэмэлт мэдээлэл өгөхөд, энэ удаагаас эхлээд иргэд НӨАТ-ын буцаан олголтоороо таван төрлийн албан татвараа төлөх боломжтой. Ингэхдээ Ebarimt аппликейшнийг ашиглах юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button