ДЭЛХИЙ

ЛеБрон Жеймсийн хүүгийн зүрх зогсож, эмнэлэгт хүргэгджээ

Сагсан бөмбөгийн од ЛеБрон Жеймсийн хүү Бронни Жеймс Калифорни мужид бэлтгэл хийж байхдаа зүрх нь гэнэт зогсон эмнэлэгт хүргэгдсэн байна. Бронни өнгөрсөн даваа гарагт (2023.07.24) Өмнөд Калифорнийн их сургуульд сагсан бөмбөгийн бэлтгэл хийж байхад тус явдал болжээ.

Жеймс гурван хүүхэдтэй бөгөөд 18 настай Бронни доороо Брайс Максимус Жеймс, Жури Нова Жеймс нэртэй хоёр дүүтэй юм. Түүний гэр бүл болсон явдлын дараа мэдэгдэл хийхдээ “Даваа гарагт Бронни Жеймс бэлтгэл хийж байхдаа зүрх нь зогсож, түргэн тусламжийн ажилчид түүнийг эмнэлэгт хүргэсэн. Манай гэр бүлд хүндэтгэлтэй хандаж, хувийн асуудлыг маань хүндэтгэхийг хүсэж байна. Броннигийн эрүүл мэндийн талаар нэмэлт мэдээлэл ирэх үед бид мэдэгдэх болно. Тамирчдынхаа аюулгүй байдлын төлөө гайхалтай хичээл зүтгэл гаргасан Өмнөд Калифорнийн их сургуулийн эмнэлгийн болон спортын ажилчдад гүн талархал илэрхийлье” гэсэн байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
вакцин бол урт хугацааны зэвсэг
вакцин бол урт хугацааны зэвсэг

вакцин тариулсан хүмүүст тохиолдоно

Холбоотой мэдээ

Back to top button